Эхлэл Мэдээ Өмнөдэлгэр суманд 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Мэдээ

Өмнөдэлгэр суманд 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хуваалцах
Хуваалцах

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт өчигдөр /2025.05.08/ 22:23:18 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 48.75 109.11

Хэнтий аймгийн Онцгой байдлын газар

Нэмэлт мэдээлэл: ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЭЛ ИРГЭДЭД МЭДРЭГДСЭН Ч ХОХИРОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 109 км, Батширээт сумын төвөөс баруун зүгт 79 км, Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс зүүн хойд зүгт 76 км зайд өчигдөр /2025.05.08/ 22:23:18 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Газар хөдлөлтийн чичирхийлэл тус аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Төв аймгийн Мөнгөнморьт сум, нийслэлийн нутаг дэвсгэрт мэдрэгдсэн бөгөөд учирсан хохирол бүртгэгдээгүй байна.

Монгол орны нутаг дэвсгэрт он гарсаар нэгдүгээр сарын 01-ээс дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд 3.5- 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 12 удаа бүртгэгджээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...