Эхлэл Гадаад Володимир Зеленский: Дайн бол бүх хүнд гарз, тэр дундаа түрэмгийлэгч талд
ГадаадМэдээ

Володимир Зеленский: Дайн бол бүх хүнд гарз, тэр дундаа түрэмгийлэгч талд

Хуваалцах
Хуваалцах

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский: Агаарын цохилтыг зогсоох, дор хаяж 30 хоногийн гал зогсоох саналдаа бид бат зогсож байна. Учир нь энэ бол дипломатын бодит боломж юм. Харин хариу өгөхгүй байгаа нь ОХУ бөгөөд дэлхий нийт үүнийг харж байна, тэдний хариу бол шинэ цохилтууд л байгаа. Энэ нь уг дайны эх үүсвэр хэн бэ гэдгийг маш тодорхой, илэрхий харуулж байна. Оросын түрэмгийлэл зогсох ёстой, тэд эцэст нь зогсоох л болно. Энэ бол цаг хугацааны асуудал. Дайн бол бүх хүнд гарз, тэр дундаа түрэмгийлэгч талд. Энэ дайны улмаас Орост тавигдах хориг арга хэмжээ нэмэгдсээр байна, эдгээр нь чухал хоригууд юм. Дэлхий нийтийн шударга ёс ч ажиллаж байгаа. Харамсалтай нь олон талаар удаан боловч хамгийн чухал нь зайлшгүй хэрэгждэг. Бид шинэчлэлтэд бэлтгэж, шударга ёсыг түргэтгэхээр ажиллаж байна.

Өнөөдөр Сирский жанжин хил орчмын Курск, Белгородын бүс нутгуудад өрнөж буй манай идэвхтэй ажиллагааны талаар мэдээлэл өгсөн. Бид Украины нутаг дэвсгэрийг дайсны хил орчмын үйл ажиллагаанаас хамгаалж байна. Өнөөдөр би бүх нэгтгэл, бүх цэрэг, бүх түрүүч, захирагч нарт талархал илэрхийлье, “Та бүхэнд талархаж байна, учир нь та бүхний тэсвэр хатуужил, жинхэнэ хүч чадал бол Украинд хамгийн их хэрэгтэй зүйл юм” гэж өнөө өглөө мэдэгдлээ.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Гадаад

Швейцарын цанын баазад гарсан гал түймрийн шалтгаан бенгалын гал байжээ

Шинэ жилийн баярын үдэшлэгийн үеэр Швейцарын алдарт цанын бааз Кранс-Монтана дахь “Le...

Мэдээ

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур...