Эхлэл Гадаад Эм зөөвөрлөдөг ухаалаг наалт бүтээжээ
ГадаадМэдээ

Эм зөөвөрлөдөг ухаалаг наалт бүтээжээ

Хуваалцах
Хуваалцах

Хятадын эрдэмтэд эмийг хүний биеийн дотоод эрхтэнд шууд, нарийвчлалтайгаар хүргэх боломжтой шинэлэг ухаалаг наалт бүтээлээ. Энэхүү хэт нимгэн, уян хатан наалтыг NanoFLUID хэмээн нэрлэсэн бөгөөд үүнийг биедээ нааснаар эмийн үйлчилгээг 105 дахин хурдасгах чадвартай болжээ.

NanoFLUID наалтын онцлог:

  • Утасгүй, батарейгүй, чипгүй загвар – гадна төхөөрөмж шаардалгүйгээр ажиллана.
  • Нано нүх ба бага хүчдэл ашиглан эмийн молекулыг эсийн хананд аюулгүй нэвтрүүлж, эмийг өндөр нарийвчлалтай хүргэнэ.
  • Хэт өндөр тун шаардахгүй, эрүүл эд эсэд нөлөөлөх эрсдэл багатай.
  • Эмийн тархалтыг хурдасгаж, илүү үр дүнтэй эмчилгээ хийх боломж олгоно.

Хэрэглээний боломжууд:

  • Хавдар, гэмтэл, элэгний эмгэг зэрэг өвчний үед хэрэглэж болох юм байна
  • Эрхтний байдал, өвчний явцыг бодит цагийн горимоор хянах чадвартай.
  • Өвчин хэрхэн үүсч, тархдаг талаар шинэ шинжлэх ухааны ойлголтуудыг нээх боломжтой.

Энэхүү дэвшилтэт технологи нь анагаах ухаанд шинэ эрин үе авч ирэх магадлалтай хэмээн судлаачид үзэж байна.


Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: CGTN, China Daily, Interesting Engineering, Nature

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Гадаад

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи алагджээ

2026 оны хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израилийн зэвсэгт хүчин хамтран Ираны...

МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....

Гадаад

Бяцхан Панчи анхны халуун тэврэлтээ авлаа

Японы Ичикавагийн амьтны хүрээлэнд төрсөн бяцхан сармагчин Панчи (Punch-kun) хэд хоногийн турш...