Эхлэл Гадаад Азербайжан, Лаосын удирдагчид Ялалтын баярт оролцохгүй гэжээ
ГадаадМэдээУлс төр

Азербайжан, Лаосын удирдагчид Ялалтын баярт оролцохгүй гэжээ

Хуваалцах
Хуваалцах

Маргааш ОХУ-ын нийслэл Москва хотод болох Ялалтын баярын 80 жилийн ойн цэргийн парадад 29 улсын төрийн тэргүүн болон Засгийн газрын удирдагчид оролцохоор болжээ. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков тавдугаар сарын 6-нд мэдээлсэн байна.

Оролцохоор баталгаажсан удирдагчдын дунд БНХАУ-ын дарга Си Жиньпин, Бразилын Ерөнхийлөгч Луйс Инасио Лула да Силва, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Беларусь, Казахстан, Узбекистан, Туркменистан, Тажикистан, Киргизстан зэрэг Төв Азийн орнуудын удирдагчид багтаж байна. Түүнчлэн Серби, Словак, Палестин, Вьетнам, Куба, Венесуэл, Буркина-Фасо, Бүгд Найрамдах Конго Улс, Гвиней-Бисау, Экваторын Гвиней, Египет, Этиоп, Мьянмар зэрэг улс орнуудын төрийн тэргүүнүүд болон Ерөнхий сайд нар оролцохоо мэдэгджээ.

Харин Азербайжан болон Лаосын удирдагчид тавдугаар сарын 7-нд оролцохгүй гэдгээ мэдэгдэж, цуцалжээ.

ОХУ-ын уламжлалт “Гуравдагч хөрш” гэгдэх улс орнуудын удирдагчдын оролцоо нь Оросын олон улсын харилцаанд тодорхой мессеж өгөх зорилготой гэж ажиглагчид дүгнэж байна. Барууны орнуудын удирдагчид энэ жилийн парадад оролцохгүй байгаа нь геополитикийн хурцадмал нөхцөл байдалтай холбоотой аж.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалжууд: TASS агентлаг, The Moscow Times, Kyiv Independent, Wikipedia

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын...

TVУлс төр

У.ХҮРЭЛСҮХ: Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан юм

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх...

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна.Тэрбээр тус аймагт хүрэлцэн...