Эхлэл Гадаад Бактерийн тусламжтай цахилгаан үүсгэгч шинэ төрлийн батерей бүтээжээ
ГадаадМэдээ

Бактерийн тусламжтай цахилгаан үүсгэгч шинэ төрлийн батерей бүтээжээ

Хуваалцах
Хуваалцах

Хятадын Шинжлэх Ухааны Академийн Шэньжэний Дэвшилтэт Технологийн Хүрээлэнгийн эрдэмтэд байгальд ээлтэй, тогтвортой эрчим хүчний шинэ эх үүсвэр болох бактерийн ажиллагаанд суурилсан батерей бүтээжээ.

Энэхүү шинэлэг био-батерей нь Shewanella oneidensis MR-1 хэмээх цахилгаан ялгаруулах чадвартай бичил биетнийг амьд гидрогелд суулгаснаар цахилгаан үүсгэдэг байна. Тус батерейг уламжлалт 2032 хэлбэрийн батерейны бүрхүүлд багтаасан бөгөөд био-анод нь амьд гидрогелийн бэхээр, харин катод нь K₃[Fe(CN)₆]-д суурилсан альгинатын гидрогелээр бүтээгджээ. Ион солилцооны Нафионы мембран нь системийг бүрдүүлдэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Шинэ батерей нь өөрийгөө 10 удаа цэнэглэх чадвартай бөгөөд 50 удаагийн цэнэг/цацалтын турш 99.5%-иас дээш цахилгаан үр ашигтай ажилласан нь маш бага энерги алдалттай гэдгийг харуулж байна. Лити-ион батерейтай харьцуулахад ховор, байгальд хортой элементүүдийг ашигладаггүй нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах онцлог давуу тал болж байна.

Батерейны үйл ажиллагааны явцад бичил биетний амьдрах чадвар 70%-иас дээш хадгалагдаж, эцэст нь 97.6% хүрсэн нь биологийн тогтвортой байдлыг нотолжээ. Уг төхөөрөмж нь авсаархан, зөөврийн хэлбэртэйгээс гадна мэдрэл өдөөх, цусны даралт хянах зэрэг анагаах ухаанд био-цахилгаан эмчилгээний шинэ боломжуудыг нээж өгч байна.

Хэдийгээр энергийн нягтралаар лити-ион батерейг гүйцээгүй ч энэхүү био-батерей нь 3D хэвлэлээр өөрчлөх боломжтой, байгальд хоргүй, олон төрлийн хэрэглээтэй, ирээдүйн тогтвортой эрчим хүчний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чухал алхам болж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: english.siat.ac.cn, sustainability-times.com, eurekalert.org, interestingengineering.com, bioengineer.org, scienmag.com, phys.org

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Гадаад

Хүн төрөлхтөн 50 гаруй жилийн дараа Сарыг ар талаар нь дахин тойрсон түүхэн үйл явдал боллоо

Orion spacecraft хөлөг NASA-гийн Artemis program-ын хүрээнд Cарыг амжилттай тойрч, ар талд...

Мэдээ

Хоёр сая төл бойжиж байна

МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН МЭДЭЭ: Төллөвөл зохих 22.4 сая эх малын 9.3...