Эхлэл Мэдээ БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТ НИЙТ НУТГИЙН 10 ОРЧИМ ХУВЬД ЦУХУЙГААГҮЙ БАЙНА
Мэдээ

БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТ НИЙТ НУТГИЙН 10 ОРЧИМ ХУВЬД ЦУХУЙГААГҮЙ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй. Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Өмнөговийн зарим сумдын нутгаар муу.Орхоны нийт, Булган, Сэлэнгэ, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим, Хөвсгөл, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтийн цөөн сумдын нутгаар дунд, Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Богд, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Шарынгол, Төвийн Угтаалцайдам, Өмнөговийн Цогт-Овоод 27-30 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутагт дунджаас 1.1-4.9 градусаар дулаан, хур тунадас Дорнодын ихэнх, Увс, Ховд, Завхан, Өвөрхангай, Хэнтийн зарим сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутагт дунджаас бага орсон байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...