Эхлэл Мэдээ 10-14 насныхан улаанбурханы халдвараар илүүтэй өвчилж байна
МэдээНийгэм

10-14 насныхан улаанбурханы халдвараар илүүтэй өвчилж байна

Хуваалцах
Хуваалцах

Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар өссөн дүнгээр 1296, эдгэрсэн тохиолдол 868, Улаанбаатар хот болон 10 аймагт нийт 281 тохиолдол эмнэлгийн тусламж авч байна.

Эдгээр батлагдсан тохиолдлын дийлэнх нь 10-14 нас байгаа ба ЕБС-ийн 10 гаруй хувьд нь улаанбурханы 3-аас дээш тохиолдол бүртгэгдсэн байгаа тул өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар(НЭМГ), Боловсролын ерөнхий газар(БЕГ)-тай хамтарсан явцын эрсдэлийн үнэлгээг зохион байгуулав.

Эрсдэлийн үнэлгээнд ЭМЯ-ны халдварт өвчний асуудал хариуцсан ахлах шинжээч, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, дэд захирал, зөвлөх, дархлаажуулалтын албаны холбогдох мэргэжилтнүүд, НЭМГ болон БЕГ-ын суралцагчийн хөгжлийн асуудал болон Бага насны хүүхдийн хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтнүүд тус тус оролцлоо.

Явцын эрсдэлийн үнэлгээнээс цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөгөө болон байгууллагуудад хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулж хэрэгжүүлнэ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

100.237 иргэний санал авсан “Оршуулгын хууль”-тай болох өргөдөл УИХ-ын гурван Байнгын хороонд хуваарилагдлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын иргэн Давхардаваагийн Гансаруулаас нийтийн ашиг сонирхлыг хөндсөн...

TVНийгэм

100.237 иргэний санал авсан “Оршуулгын хууль”-тай болох өргөдөл УИХ-ын гурван Байнгын хороонд хуваарилагдлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын иргэн Давхардаваагийн Гансаруулаас нийтийн ашиг сонирхлыг хөндсөн...

Нийгэм

МИАТ: Санамж бичигт гарын үсэг зурлаа

МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпийн хороо /МҮОХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын...