Эхлэл Мэдээ Улаанбаатарт 12 хэм дулаан байна
Мэдээ

Улаанбаатарт 12 хэм дулаан байна

Хуваалцах
Хуваалцах

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

4-ний өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.  

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

05-р сарын 03-04-нд шилжих шөнөдөө Хөвсгөл, Архангайн нутаг, 4-ний өдөр Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орохыг анхааруулж байна.

 2025 оны 05-р сарын 03-ны 20 цагаас 2025 оны 05-р сарын 04-ний 20 цаг хүртэлх

             цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…-7 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6…+11 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +4…+9 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2…-4 градус хүйтэн, бусад хэсгээр +2…+4 градус, өдөртөө сэрүүсэж +10…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 8-13 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ХӨВСГӨЛИЙН ШИНЭ-ИДЭРТ 47ММ ХУР ТУНАДАС ОРЛОО

Өнгөрсөн хоногт нутгийн баруун хагаст 0.0-47.0 мм бороо, нойтон цас орсон байна....

Мэдээ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ГАРСАН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛЛАА

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо Зүрх уулын энгэрт гал гарч байна...

Мэдээ

Яг одоо: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт түймэр гарч байна

Улаанбаатар хотод салхи зүүн зүүн өмнөөс 5-9 м/с, зарим үед 11-15 м/с...

Мэдээ

X БОГДЫН ӨЛМИЙ БАТАТГАХ “БҮТЭЭЛЧ АРШИЙН ЯРУУ АЯЛГУУ” ХЭМЭЭГЧ ЗАЛБИРАЛ

Зохиогч: Дээрхийн Гэгээн XIV Далай ламОрчуулсан: Гавж С.Гантөмөр лам Айлдвар ханьцашгүй дээд...