Эхлэл Мэдээ ЕБС-ИЙН 3000 СУРАГЧ УЛАМЖЛАЛТ СОЁЛ, МАЛ АЖ АХУЙТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛД ГАРЛАА
МэдээНийгэм

ЕБС-ИЙН 3000 СУРАГЧ УЛАМЖЛАЛТ СОЁЛ, МАЛ АЖ АХУЙТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛД ГАРЛАА

Хуваалцах
Хуваалцах

Зөв Монгол хүнийг төлөвшүүлэх, хүүхдийн эх оронч үзлийг бэхжүүлэх, Монголын уламжлалт малчин ахуй, соёлоо таних, сэтгэлзүй, танин мэдэхүй, нийгмийн харилцааны онцлогоо ойлгох, хүүхдийн өрөвч нинжин сэтгэл, энэрэн хайрлах хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Монгол хүн” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Төв талбайд боллоо.

“Монгол хүн” хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын 8-14 насны буюу 3-8 дугаар ангийн 3000 сурагч хамрагдаж, нүүдэлчин, малчин ахуйгаа таньж мэдэх аялалд гарлаа. Хөтөлбөрийг НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр нээлээ. Тэрбээр “Тусч, энэрэнгүй, боловсрол хүмүүжилтэй Монгол иргэд бидний ирээдүй.

Хүүхдүүд та бүхэн бидний уламжлалт ахуйгаа таньж мэдээд, малчны хөдөлмөртэй танилцаад, таван хошуу малынхаа ашиг шимийг хэрхэн боловсруулдаг мэдлэгийг олж авах нь хамгаас үнэтэй мэдлэг шүү” гэдгийг онцоллоо. Хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, Монголын сурагчдын холбоо, Монгол адууны диваажин НҮТББ хамтран зохион байгууллаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

100.237 иргэний санал авсан “Оршуулгын хууль”-тай болох өргөдөл УИХ-ын гурван Байнгын хороонд хуваарилагдлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын иргэн Давхардаваагийн Гансаруулаас нийтийн ашиг сонирхлыг хөндсөн...

TVНийгэм

100.237 иргэний санал авсан “Оршуулгын хууль”-тай болох өргөдөл УИХ-ын гурван Байнгын хороонд хуваарилагдлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын иргэн Давхардаваагийн Гансаруулаас нийтийн ашиг сонирхлыг хөндсөн...

Нийгэм

МИАТ: Санамж бичигт гарын үсэг зурлаа

МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпийн хороо /МҮОХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын...