Эхлэл Мэдээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төв байранд зочилжээ
МэдээУлс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төв байранд зочилжээ

Хуваалцах
Хуваалцах

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр Мадрид хотноо байрладаг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын төв байранд зочилж, Ерөнхий нарийн бичгийн дарга З.Пололикашвилитай ажлын уулзалт хийлээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг аялал жуулчлалын салбарыг Монгол Улсын Засгийн газар эдийн засагт чухал үүрэгтэй голлох салбар болгохыг зорьж буйг онцолж, энэ чиглэлээр хэрэгжүүлж буй манай улсын зорилт, үйл ажиллагааг танилцууллаа. Мөн “Монголд зочлох жил”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, GoMongolia үндэсний брэндийг олон улсад танилцуулж буй талаар дэлгэрэнгүй ярилцаж, Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад ойрын хугацаанд айлчлуулахаар боллоо.

Айлчлалыг хэрэгжүүлэхийн өмнө Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын асуудал эрхэлсэн сайд болон ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааны өргөн боломж, тэргүүлэх чиглэлийн талаар ярилцахаар тохиролцлоо.Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт татах, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр ДАЖБ-аас мэргэжлийн зөвлөмж өгч хамтран ажиллах, мөн ДАЖБ-аас зохион байгуулдаг олон улсын томоохон хурал, чуулганы үеэр Монгол Улсын түүх соёл, аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.Манай улс ДАЖБ-тай хамтран ирэх 5 дугаар сард Аялал жуулчлалын салбарын Ази, Номхон далайн бүсийн Гүйцэтгэх удирдлагын хөтөлбөрийг Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд энэхүү арга хэмжээнд бүс нутгийн 20 гаруй улсын төлөөлөгч оролцохоор төлөвлөж байна. Уг арга хэмжээний үеэр соёл, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, уг салбарын өнөөгийн чиг хандлага, ойлголтыг гүнзгийрүүлэх, мэдлэг солилцоог дэмжих, аялал жуулчлалын бодлого, стратегийг хэлэлцэхээр боллоо.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...