Эхлэл Мэдээ Монгол, Испанийн харилцааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх талаар ярилцжээ
МэдээУлс төр

Монгол, Испанийн харилцааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх талаар ярилцжээ

Хуваалцах
Хуваалцах

Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэстай албан ёсны хэлэлцээ хийлээ. Албан ёсны хэлэлцээний үеэр талууд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Испанийн харилцааг эдийн
засгийн агуулгаар өргөжүүлэх, хөгжлийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлэх талаар
дэлгэрэнгүй ярилцлаа.

Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын хөгжлийн
бодлого, томоохон зорилтуудыг танилцуулж, Испани Улстай харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгааг онцоллоо.

Хэлэлцээний дүнд талууд хоёр улсын харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёл боловсрол зэрэг олон салбарт өргөжүүлж ажиллахаар тохиролцлоо.

Мөн хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, тухайлбал, “Агаарын харилцааны хэлэлцээр”, “жолооны үнэмлэхийг харилцан зөвшөөрөх”, “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээр”-ийг эцэслэж, ойрын хугацаанд байгуулах чиглэлээр ажиллахаа талууд нотоллоо.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын гадаад
бодлого, тэргүүлэх зорилтоо танилцуулж, манай улсаас олон улсын түвшинд дэвшүүлсэн санаачилга тухайлбал, ирэх 8 дугаар сард Улаанбаатарт зохион байгуулах “Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт” болон 2026 онд мөн Улаанбаатарт болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үр дүн, бэлтгэл хангах хүрээнд Испани Улстай нягт хамтран ажиллахаар боллоо.

Хоёр орны харилцааг эрчимжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал гэдгийг талууд онцолж, Испани Улсын Төрийн тэргүүн болон Гадаад хэргийн
сайдын айлчлалыг хэрэгжүүлэх, улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд
зохион байгуулахаар тохиролцлоо.

Мөн Испанийн Хаант Улсын Дипломат сургуультай хамтран ажиллах санамж
бичигт хоёр улсын Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурж, олон улсын
харилцаа, испани, хэл судлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, сургахаар боллоо.

Талууд мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд өрнүүлж хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, олон улсын харилцааны зарим асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...