Эхлэл Мэдээ ШОГ ТОЙМ: ЭНЭ БОЛ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ХАНГАЛТТАЙ ШАЛТГААН МӨН
МэдээУлс төр

ШОГ ТОЙМ: ЭНЭ БОЛ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ХАНГАЛТТАЙ ШАЛТГААН МӨН

Хуваалцах
{"data":{"pictureId":"b21bb297bffd4b91bbbcb1436c8077c7","appversion":"4.5.0","stickerId":"","filterId":"","infoStickerId":"","imageEffectId":"","playId":"","activityName":"","os":"android","product":"lv","exportType":"image_export","editType":"image_edit","alias":""},"source_type":"vicut","tiktok_developers_3p_anchor_params":"{"source_type":"vicut","client_key":"aw889s25wozf8s7e","picture_template_id":"","capability_name":"retouch_edit_tool"}"}
Хуваалцах

Дөрөвдүгээр сарын 11-нд ард түмэн жагсаж, Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулъя гэж товлож байв. Гэтэл гэнэт л Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ хаваржин, бүр тодруулбал 4, 5 дугаар саруудад хотод эзгүй байх болно, хөдөөгүүр хуралдана гэх гэнэтийн цочир мэдээ тараасан. Араас нь Хотын дарга Х.Нямбаатар иргэдийн жагсдаг, цугладаг, үзэл бодлоо илэрхийлдэг гол талбар болох төв талбайд хаанаас ч юм өндөр өртөгтэй асар барьж, будаатай хуурга, үнэгүй хоол ундааны фестиваль хийж өөрөө гол дүрд тоглон тоорцог өмсөж баахан шоу хийв. Дараа нь үнэгүй цирк хүртэл зохион байгуулж, ар араас нь талбайн орон зайг “хүчирхийлсээр” иргэдэд жагсах завдал ч өгөхгүй эзэгнэсээр. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрын энэ хийж буй үйл хөдлөл бол санамсаргүй биш, зохион байгуулалттайгаар иргэдийн жагсах эрхэнд халдаж байгаа ардчиллын эсрэг хийж буй гэмт хэрэг.

“Засгийн газар хөдөө орон нутгуудад хуралдахаар болжээ” гэдгийг мэдсэн иргэд шүүмжилж “Төсвийн мөнгөөр туйлах нь дээ” гэж эрс хориглож байсан ч Л.Оюун-Эрдэнэ энд тэнд очоод сүржин хурал цуглаан хийж харагдаад л байлаа. Гэтэл юуных нь хуралдах вэ??? Нисдэг тэрэг хөлөглөөд зугаалцгаагаад явж байсан нь илчлэгдэв.

Сайд, дарга нар нисдэг тэрэгнүүдээр хөдөөгүүр заларч, зугаалж байх хойгуур Богдхан ууланд айхавтар түймэр гарч, аврагч, гал сөнөөгч, энгийн иргэд хувингаар ус зөөж, дээшээ мацаж махаа идэв. Хэдийгээр гал унтраах зориулалтгүй нисдэг тэрэгнүүд гэж эрхтэн дархтанууд өөрсдийгөө өмөөрсөн ч нисдэг тэрэг байсан бол нөхцөл байдал арай өөр байх байсан нь мэдээж. Тэдгээр нисдэг тэрэгнүүдийн зориулалт нь сайдын зугаалганд биш гэдгийг бүгд мэднэ.

Үүссэн нөхцөл байдлыг томоор нь харвал Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдын хийж хэрэгжүүлж, шийдвэр гаргаж буй ажлууд нь маш их алдаатай, улс эх орны эсрэг яваад байгаа ч юм шиг харагдах боллоо. Хэтэрхий их эрх мэдэлд умбаад энэ улсын хаан мэт аашилж байгааг чуулганы хуралдаан дээр сөрөг хүчний төлөөлөл шүүмжилж “Та амьдралаас тасраад вакумжжээ” гэсний төлөө юу юу гэж хэлээд микрофоноо ууртай шидэлснийг та бид өнгөрсөн 7 хоногт харсан.

Бодит амьдрал хүнд, иргэдийн төлбөрийн чадвар эрс дордож, долларын ханш тэнгэрт тулчихсан байхад манай сайд нар тэнгэрээр салхи татуулан зугаалж явсан нь ил боллоо.

Энэ бол Засгийн газар огцрох хангалттай шалтгаан. Бүс бүсэд очиж Засгийн газар хуралдахдаа хичнээн төгрөгийг зочид буудал, хоол, нэмэлт зардал, түлш, шатахуун, онгоц, машины зардал зэрэгт зарцуулаад байгаагаа яаралтай нийтэд дэлгэж танилцуулахыг шаардаж байна!

Д.ГАНСАРУУЛ

Шог зургийг Гашуунбаатар

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...