Эхлэл Мэдээ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГЭЭС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ УУЧЛАЛ ГУЙХЫГ ШААРДЛАА
МэдээУлс төр

АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГЭЭС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ УУЧЛАЛ ГУЙХЫГ ШААРДЛАА

Хуваалцах
Хуваалцах

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Ээлжит хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа:-

Нэгдүгээрт: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “Баярцогт дарга” гэж санаатайгаар гүтгэн доромжлон хэлсэн үгэндээ уучлал гуйх хүртэл хугацаанд Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанаас Ардчилсан намын бүлэг завсарлага авах чиглэлийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагад өгөв.

– Хоёрдугаарт: тус асуудалтай холбоотойгоор парламентын ардчиллыг бэхжүүлэх, бататгах чиглэлээр Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүлэхийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин нарт даалгав.

– Гуравдугаарт энэхүү шийдвэрийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд мэдэгдэх, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг оролцуулж уучлал гуйлгах ажлыг зохион байгуулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангаас шаардахыг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин нарт даалгав.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...