Эхлэл Мэдээ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа
МэдээУлс төр

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.Айлчлалын хүрээнд хоёр тал өнөөдөр /2025.04.28/ албан ёсны уулзалт хийсний дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимтай танилцав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эзэн богд Чингис хааны эш хөргийг, билиг сургаалынх нь хамт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд залсныг онцолж байлаа.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 1992-2024 он хүртэлх хугацаанд бүрдсэн найман удаагийн парламент 76 гишүүнтэйгээр уг танхимд хуралдаж байсныг тэмдэглэсэн. Тэрбээр, 2024 онд болсон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд улс төрийн таван намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент байгуулагдсаныг тодотгоод, энэ удаагийн парламентын гишүүд нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон гээд хүний эрхийг дээдлэх, тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгайлан индэр зассан талаар танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

У.ХҮРЭЛСҮХ: Баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн...

НийгэмУлс төр

ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН МАРГААН БОЛ 857 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТУХАЙ БИШ, ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙН ТУХАЙ АСУУДАЛ

Монголчууд өнөөдөр Оюутолгойн ногдол ашгаа бэлнээр авахыг шаардаж байгаа нь хуримтлал, томоохон...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...