Эхлэл Мэдээ Унгарт монгол судлаач 40 гаруй эрдэмтэн байдаг
МэдээУлс төр

Унгарт монгол судлаач 40 гаруй эрдэмтэн байдаг

Хуваалцах
Хуваалцах

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Унгар Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны төлөөлөл Өтвөш Лорандын нэрэмжит ЭЛТЭ их сургуулийн “Монгол ба Төв Ази судлалын тэнхим”-ийн харьяа Монгол судлалын төвд зочиллоо.

Др. Бирталан Агнэш тэргүүтэй монгол судлаач эрдэмтэд, багш, болон монгол хэл, соёлыг судлан суралцаж буй магистрант, докторантын оюутнуудтай уулзаж, монголын өв соёл, уламжлалт ёс заншлын талаар ярилцжээ. Өтвөш Лорандын нэрэмжит ЭЛТЭ их сургуулийн “Монгол ба Төв Ази судлалын тэнхим”-ийн харьяа Монгол судлалын төв нь Европ тивд үйл ажиллагаа явуулж буй хамгийн анхны Монгол судлалын төвийн нэг бөгөөд Унгар дахь Монгол судлал 19 дүгээр зууны үеэс эхлэлтэй гэж үздэг. Эдүгээ Унгар Улсад монгол судлаач 40 гаруй эрдэмтэн байдаг бөгөөд энэ нь монгол судлаачдын тоогоор бүс нутагтаа тэргүүлэх үзүүлэлт юм. ЭЛТЭ их сургууль нь монгол хэл, монголын түүх, соёлтой холбоотой иж бүрэн судалгаа, шинжилгээний сургалт явуулдаг бөгөөд энэ чиглэлээрх мэргэжлийн зэрэг, диплом олгодог Унгар Улс дахь ганц их сургууль юм. Уг сургуулийн монгол судлалын чиглэлээр 100 гаруй оюутан төгссөн бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд Унгар, Хятад, Казахстан зэрэг улсын 18 оюутан суралцаж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

У.ХҮРЭЛСҮХ: Баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн...

НийгэмУлс төр

ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН МАРГААН БОЛ 857 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТУХАЙ БИШ, ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙН ТУХАЙ АСУУДАЛ

Монголчууд өнөөдөр Оюутолгойн ногдол ашгаа бэлнээр авахыг шаардаж байгаа нь хуримтлал, томоохон...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...