Эхлэл Мэдээ УНГАР: “МИТЕМ” олон улсын театрын фестивальд УДЭТ-ынхан “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээрээ оролцож байна
МэдээУлс төр

УНГАР: “МИТЕМ” олон улсын театрын фестивальд УДЭТ-ынхан “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээрээ оролцож байна

Хуваалцах
Хуваалцах

Унгар Улсын нийслэл Будапешт хотноо 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нээлтээ хийсэн “МИТЕМ” олон улсын театрын фестивальд Улсын Драмын эрдмийн театр Хүннү гүрний түүхийг өгүүлэх “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээрээ оролцож байна.

“МИТЕМ” олон улсын театрын фестиваль нь дэлхийн алдартай театруудын сор болсон бүтээлийг толилуулдаг бөгөөд энэ удаагийн фестивалийг “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээр нээлээ.

Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд тус улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг жүжгийн баг, уран бүтээлчидтэй уулзсан юм. Тэрээр “Тэнгэрийн хүү” түүхэн бүтээлээр дамжуулан Монголын ард түмний ондоошил, эх оронч үзэл, оюуны өв, үндэсний бахархал, түүх соёлыг гадаад улс орон, Унгар анд нөхдөдөө сурталчлан таниулж, олон улсад нэр хүндтэй театрын наадмын тайзнаа толилуулж байгаа нь бидний бахархал бөгөөд Монгол, Унгарын соёлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдгийг онцолж, амжилт хүслээ. Түүнчлэн, “Тэнгэрийн хүү” жүжгийг Унгар болон Европын бусад орны үзэгчдийн хүртээл болгоход дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Унгарын Үндэсний театрт талархал илэрхийлэв.

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн туульс жүжгийг анх 2011 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа толилуулсан бөгөөд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын шинэчилсэн найруулгаар 2024 онд дахин үзэгчдийн хүртээл болсон байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...