Эхлэл МОНГОЛ ЦАХИМ СОНИН ЮНЕСКО: “Хүйс толгойн бичиг” болон “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” өвийг Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгэлээ
МОНГОЛ ЦАХИМ СОНИНМэдээ

ЮНЕСКО: “Хүйс толгойн бичиг” болон “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” өвийг Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгэлээ

Хуваалцах
Хуваалцах

Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2025 оны 04 дүгээр сарын 02-17-ны өдрүүдэд хуралдсан ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 221 дүгээр чуулганы шийдвэрээр Монгол Улсын “Хүйс толгойн бичиг” болон “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” өвийг Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгэлээ.

Хүйс толгойн бичээсийг тайлж уншиж монголчуудын бичиг үсгийн түүхийг 600 жилээр урагшлуулсан гавьяатай, эрдэмтэн Солонгод Л.ХУРЦБААТАР: Бичиг үсэгтэй байна гэдэг нь тухайн үндэстэн байна гэсэн үг. Хэрвээ бичиг үсэг байхгүйдээ тулбал тухайн үндэстэн байна гэдгийг нотлоход хэцүү. Монголчууд одоогоос 1420 жилийн өмнө өөрийн гэсэн өвөг хэл, үсэг бичигтэй байсан гэдгийг Хүйс толгойн бичээс харуулсан. 100 хувь батлагдсан. Монголчууд нүүдэлчин үндэстний дотор хамгийн эрт бичиг үсэгтэй байсан гэсэн үг.

“Хүйс толгойн бичиг” нь эртний Монгол брахми бичгээр бичсэн 1400 гаруй жилийн түүхтэй бичээс бөгөөд эртний монгол хэлний дүрмийн бүтэц, үгийн сан, нүүдэлчин ард түмний оюун санааны итгэл үнэмшлийн талаарх чухал ойлголтуудыг судлах эх сурвалж юм.

“Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” нь 18 дугаар зууны дунд үеийн өрнөдийн болон дорно дахины уламжлалт анагаах ухааны тухай гар бичмэл бөгөөд эдгээр бичвэр нь эртний Монголын анагаах ухааны сургуулиудад ашигладаг байсан сурах бичиг бөгөөд манай улсад олдсон анагаах ухааны уран зохиолын хамгийн эртний бичвэрийн нэг юм. ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөр нь түүхэн ач холбогдол бүхий баримтат өвийг олон улс, бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх, тэдний хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, баримтат өвийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголыг нэмэгдүүлэх, гишүүн улсуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад 2011 онд Лу.Алтан Тов, Монгол Шунхан Данжуур, 2013 онд Есөн эрдэнийн Ганжуур, 2017 онд Данжуурын гэрэлт хөшөө, 2023 онд Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс (2023) өвийг тус тус бүртгүүлсэн.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МОНГОЛ ЦАХИМ СОНИН

Дэлхийн хэвлэлүүд Монголын талаар ингэж бичиж байна

Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагууд Монгол Улсын улс төр, эдийн...

МОНГОЛ ЦАХИМ СОНИН

Дэлхийн тойм: Энэ хаврын таван гол сэдэв

Танд “МОНГОЛ ЦАХИМ СОНИН”-ы нийтлэлийг хүргэж байна. ДАЙН БА ДЭЛХИЙН ТЭНЦВЭР Ойрхи...

МОНГОЛ ЦАХИМ СОНИН

“Монгол Цахим Сонин”-ы №030 дугаар гарлаа

2026.04.27 || Mojo AI Media Agency 7 хоног тутмын МОНГОЛ ЦАХИМ СОНИНЫ...

МОНГОЛ ЦАХИМ СОНИН

“Монгол Цахим Сонин”-ы №029 дугаар гарлаа

2026.04.20 || Mojo AI Media Agency 7 хоног тутмын МОНГОЛ ЦАХИМ СОНИНЫ...