Эхлэл Мэдээ Нийт нутгийн 30 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Мэдээ

Нийт нутгийн 30 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

Хуваалцах
Хуваалцах

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цухуйгаагүй байна. Харин Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Төвийн зарим сумдын нутгаар муу, Орхоны нийт, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Дорнодын цөөн сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Дорнодын ихэнх, Хөвсгөл, Хэнтийн зарим, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Цээл, Баянхонгорын Баянговь, Дундговийн Луус, Өмнөговийн Цогт-Овоо, Гурвантэсд 28-29 м/с, Баянхонгорын Баянцагаанд 37 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 44 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутагт дунджаас 1.1-4.9 градусаар дулаан, хур тунадас говь болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутагт дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.

4 дүгээр сарын 20-ны байдлаар Баян-Өлгийн Сагсайд 4 см зузаан цастай байна.

МАА-н үйлдвэрлэлд мал төллөх, тарилга хийх, туулга өгөх ажлууд хийгдэж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...