Эхлэл Мэдээ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Монголд болно
МэдээУлс төр

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Монголд болно

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсад 2026 онд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд “Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт”-ыг Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагууд хамтран 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулав.

Тус зөвлөлдөх уулзалтад Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, НҮБ болон бусад олон улсын хөгжлийн агентлаг, байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг байгууллагуудын төлөөлөл болох 80 орчим албаны төлөөлөгчид оролцлоо.Үндсэн илтгэл, мэдээллээр Монгол Улсын Засгийн газраас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах хүрээнд баримталж буй бодлого, зорилт, олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах хүрээ, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бэлтгэл ажил, анхаарах асуудлуудын талаар танилцуулав.Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсаас дэвшүүлж буй “Бэлчээрийн шүхэр санаачилга”, эвсэл байгуулах зэрэг бодлогын залгамж байдлыг хангах, Монгол орны цөлжилт, газрын доройтлын чиглэлээрх олон улсын сайн туршлагыг танилцуулах, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээг тодорхойлох зэрэг асуудлыг онцлов.Гадаад харилцааны яамны дэргэдэх COP17 Бэлтгэл ажлын алба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй COP17 бага хурлыг зохион байгуулах хүрээнд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурав. Энэ хүрээнд COP17 бага хурлын бэлтгэл, зохион байгуулалтыг үр дүнтэй хангах, тогтвортой бодлогын санаачилгуудыг хэрэгжүүлэх, Монголын тэргүүлэх сайн туршлагыг таниулах зорилгоор хамтран ажиллаж, мэдлэг, туршлага солилцож, бүх талын оролцоог дэмжин ажиллахаар тогтов.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...