Эхлэл Гадаад Ромын Пап 88 насандаа таалал төгслөө
ГадаадМэдээ

Ромын Пап 88 насандаа таалал төгслөө

Хуваалцах
Хуваалцах

Өнөө өглөө 7:35 цагт Ватикан хот дахь Домус Санкта Марта ордонд Ромын Католик сүмийн тэргүүн, Ромын Пап Франц таалал төгслөө. Тэрээр 88 настай байсан бөгөөд гашуудлын мэдээг Ватиканы хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан кардинал Кевин Фаррелл зарлав.

1936 онд Аргентины Буэнос-Айрес хотод Жорж Марио Берголио нэрээр төрсөн тэрээр 2013 онд Пап Бенедикт XVI огцорсны дараа анхны Латин Америк, мөн иезуит урсгалаас сонгогдсон анхны Пап болж байв. Пап Франц энэрэнгүй сэтгэл, орчин үеийн асуудлуудад анхаарал хандуулсан бодлогоороо танигдсан. Тэрээр уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, шашин хоорондын яриа хэлэлцээ зэрэгт онцгой анхаарч, сүм дотроо ч олон шинэчлэлийг эхлүүлсэн билээ.

2025 оны эхээр тэрээр уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан бөгөөд түүний хувьд хамгийн сүүлчийн удаа олон нийтэд ил гарсан нь Улаан өндөгний баярын мөргөл байв.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: The Guardian,Associated Press, TIME Magazine, Wikipedia

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...