Эхлэл Мэдээ Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
МэдээУлс төр

Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Хуваалцах
Хуваалцах

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юксэл Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдыг хүлээн авч уулзан, Стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг улам бататгах талаар ярилцлаа.

Ерөнхийлөгч, хоёр улсын харилцааны түвшнийг ахиулж, хамтын ажиллагааны шинэ үеийн эхлэлийг түүчээлэхээр томилогдсон Башак Гэнч Юксэл-д баяр хүргэж, амжилт хүслээ.Элчин сайд Башак Гэнч Юксэл Гадаад хэргийн яамандаа 1997 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Европын Холбооны чиглэлээр мэргэшсэн. Тэр бээр Пакистан, Европын Холбоо, Словак, Оросын Холбооны Улсад ажиллаж байжээ.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны нэгдүгээр сард Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж, Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулан Стратегийн түншлэлд хүргэсэн юм.Манай хоёр улс 1969 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож, 1996 онд Улаанбаатар хотод, 1997 онд Анкара хотод тус тус Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...