Эхлэл Гадаад Худалдааны “дайн”-ы золиос болсон Боинг онгоц АНУ руу буцаж ирэв
ГадаадМэдээ

Худалдааны “дайн”-ы золиос болсон Боинг онгоц АНУ руу буцаж ирэв

Хуваалцах
Хуваалцах

АНУ-ын Боинг компанийн нэгэн зорчигч тээврийн онгоц Хятадад нийлүүлэгдэх байсан ч хилийн чанадад үлдэлгүй буцаж иржээ. Энэ явдал нь АНУ, Хятадын хооронд өрнөж буй тарифын дайн агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлж байгааг тод харуулж байна.

Онгоц нь Хятадын Жөүшан хот дахь Боингийн үйлдвэрт сүүлчийн бэлтгэлээ хийж байсан ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 2-нд шинэ тарифын багц зарласны дараа буцаан Сиэтл рүү нисчээ. Хариу арга хэмжээ болгож, Хятадын Засгийн газар дотоодын агаарын тээврийн компаниудад шинэ Боинг онгоц худалдан авахаа зогсоох, АНУ-аас нисэх онгоцны сэлбэг хэрэгсэл худалдаж авахыг хориглосон байна. Энэ нь Хятадад нисэж буй Боинг онгоцнуудын засвар үйлчилгээний зардлыг өсгөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Боинг компанийн хувьд Хятад хамгийн том зах зээлүүдийн нэг байсан бөгөөд энэхүү үйл явдал нь тэдний бизнесийн хэтийн төлөвт сүүдэр тусгаж эхэллээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Benzinga, The Indian Express, Deccan Herald

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...