Эхлэл МОНГОЛ ЦАХИМ СОНИН М.ЛХАГВА АРСЛАНГИЙН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЛЭЭ
МОНГОЛ ЦАХИМ СОНИНМэдээ

М.ЛХАГВА АРСЛАНГИЙН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЛЭЭ

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-014 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, “Юү Эл И” ХХК, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Од групп, Зорчигч Тээвэр 1 ХХК, Эм Жи Өү Транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв. Дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүлд спорт хороо, Хемон Констракшн ХХК, Увснуур дэвжээний бөх, улсын дархан аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа. Наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Э.Даш, улсын начин Х.Цогтгэрэл нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх 12 сая, үзүүр бөх 7 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал супер азтан автомашин гардсан юм.

Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 26-ны 13:00 цагаас Нийслэлийн Монгол Ардын намын 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын аврага цолтны хүндэтгэл”-ийн Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...