Эхлэл Гадаад К2-18b гариг дээр амьдралын ул мөр илэрсэн үү?
ГадаадМэдээ

К2-18b гариг дээр амьдралын ул мөр илэрсэн үү?

Хуваалцах
Хуваалцах

Одон орончид К2-18b гэх нэртэй алслагдсан гаргийн агаар мандалд амьд биетээс үүсэх магадлалтай химийн нэгдэл илрүүлсэн тухай мэдээлэл тархаад байна. Энэхүү олдвор нь дэлхийээс 120 гэрлийн жилийн зайд орших уг гариг дээр амьдрал оршин байх боломжтой эсэх тухай шинэ хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Сүүлийн үеийн ажиглалтуудын үр дүнд тус гаргийн агаар мандалд диметил сульфид (DMS) илэрсэн гэх урьдчилсан мэдээлэл гарсан байна. Энэ нь дэлхий дээр зөвхөн амьд организм—ялангуяа далайн бичил замаг—буюу фитопланктонуудаас ялгардаг бодис юм. Иймээс тус бодисыг “биосигнатур”, өөрөөр хэлбэл амьдралын ул мөр гэж үзэх үндэслэлтэй хэмээн эрдэмтэд хэлж байна. К2-18b нь “Хайсиан” буюу уст давхаргатай, устөрөгчөөр баялаг агаар мандалтай, усан гадаргуутай байж болох гариг хэмээн таамаглагдаж байгаа бөгөөд улаан одой одны эргэн тойронд, амьдрал үүсэхэд тохиромжтой бүсэд эргэлддэг ажээ. Гэвч энэ олдвор нь маргаан дагуулж буй.

Нэгдүгээрт, DMS илрүүлэлт нь баттай биш, зөвхөн урьдчилсан, бага итгэлтэй үр дүн бөгөөд дахин давтан ажиглалт шаардлагатай.

Хоёрдугаарт, ийм бодисыг амьдрал бус, байгалийн өөр үйл явцаар үүсгэх боломжтой.

Гуравдугаарт, агаар мандлын загварчлал нарийн төвөгтэй тул багахан зөрүү ч дүгнэлтэд нөлөөлөх эрсдэлтэй юм. Гэсэн хэдий ч дэлхий дээрх амьдралаас өөр гариг дээр амьдрал оршин байж болзошгүй гэх таамаг хүчтэй дэмжлэг авч байгаа энэ үед дээрх олдвор нь асар их ач холбогдолтой. Энэ нь бидний амьдралын тухай ойлголтыг өргөжүүлж, одон орон судлалын шинэ эрин рүү хөтөлж мэдэх юм.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Sciencenews.org

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...