Эхлэл Мэдээ ӨНӨӨДӨР “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ЫН ӨДӨР
Мэдээ

ӨНӨӨДӨР “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ЫН ӨДӨР

Хуваалцах
Хуваалцах

1965 оны 9 дүгээр сард болсон “Бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах дэлхийн боловсролын сайд нарын бага хурал”-ын зөвлөмжийн дагуу 1966 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн 9 дүгээр сарын 8-ны өдрийг Олон улсын бичиг үсгийн өдөр болгон зарласан юм. Ийнхүү олон улсын бичиг үсгийн өдөр бол НҮБ-ын тогтолцооны хүрээнд дэлхий даяар ёслон тэмдэглэдэг өдрүүдийн нэг болжээ. Олон улсын бичиг үсгийн өдрийн гол зорилго нь ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг болох бичиг үсгийн боловсролыг хувь хүн, олон нийт, нийгмийг чадавхжуулах хэрэгсэл болгон хөгжүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг идэвхжүүлэхэд чиглэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг үндэслэн жил бүрийн 05 дугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын энэ өдрийг үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, уламжлан өвлүүлэх, хүүхэд залуучуудад үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор тэмдэглэж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Мэдээ

Хоёр сая төл бойжиж байна

МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН МЭДЭЭ: Төллөвөл зохих 22.4 сая эх малын 9.3...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....