Эхлэл MOJO ОХУ ураны 78 лицензийг Буриад, тэр дундаа Байгаль нууртай ойролцоох газар нутагт олгожээ
MOJOМэдээУлс төр

ОХУ ураны 78 лицензийг Буриад, тэр дундаа Байгаль нууртай ойролцоох газар нутагт олгожээ

Хуваалцах
Хуваалцах

Ураны лиценз, олборлолтын талаар мэдээлэл өгдөг wise-uranium.org сайтаас ОХУ-ын улсын уран олборлолт болон лицензийн байршлыг сонирхлоо.

Хамгийн сүүлийн мэдээллээр буюу 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар ОХУ-ын хэмжээнд хэрэгжиж буй уран олборлолтын төслийн зураглалыг доорх зургаас тогтож хараарай.

Дээрх баримтаас харахад нийтдээ 147 ураны лиценз байгаагаас 78 нь буюу нийт лицензийн 53 хувийг Буриад, тэр дундаа Байгаль нууртай ойролцоох газар нутагт олгожээ.

Хиагт (Khiagda) ураны ISL төслийг Буриадын нутагт, Байгаль нуурын орчимд хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ бүс нутгийн ураны олборлолт, лицензийн асуудал хэд хэдэн үе шаттайгаар “хөгжиж” байна.

Оросын ураны олборлолтод энэ бүс нутгийн байрлал, лицензийн нөхцөл чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж харж болохоор байна.

Улаанаар тэмдэглэгдсэн газар нутагт ураны лиценз олгосон, олборлож байна гэж ойлгож болно.

Манай хилийн дээсний цаана, дэлхийн цэнгэг усны нөөц, сан болсон Байгаль нуур ураны олборлолт, лицензээр хүрээлэгдээд удаж байгаа бөгөөд үүнийг монголчууд том зургаар нь харвал нэгийг бодохоор л байна.

Бас сонирхолтой зураг харуулъя. Дугуй саарал тэмдэглэгээ УРАН хаана хаана олборлож буйг тод томруун харуулж байна.

Хиагтын ураны төсөл ба лиценз:

Хиагтын ураны орд нь Байгаль нуурын ойролцоо, Буриадын нутагт байрлах бөгөөд Оросын хамгийн том ураны ордуудын нэг юм. Энэ төсөл нь ураны олборлолт хийж эхэлсэн анхны төслүүдийн нэг бөгөөд Буриадын нутгийн байгаль орчны лицензийг аваад, олборлолтын хэмжээгээ жилээс жилд нэмэгдүүлж байгаа.

Байгаль нуурын орчин дахь олборлолт, лицензийн асуудал бол Оросын Засгийн газар болон Оросын атомын эрчим хүчний яамны анхаарлын төвд байдаг нь ойлгомжтой бөгөөд “Оросын ураны олборлолтын өргөжилт болон шинэ төслүүдийг дэмжих зорилгоор, Оросын Атомын Эрчим хүчний яам (MINATOM) болон бусад төрийн байгууллагууд Буриад болон Байгаль нуурын орчимд ураны олборлолт хийхэд шаардлагатай лицензийг олгохоор үйл ажиллагаа явуулж байна” гэж мэдээлжээ.

Д.ГАНСАРУУЛ

Эх сурвалж: Interfax, Moscow Times, WNA (World Nuclear Association), UI News Briefing

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Морьт харвааны морьдыг махалсан этгээдүүдийг зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдсэн хэмээн 8-аас дээш жилийн ял оноох бололтой

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Хан-Уул дүүргийн...

МэдээУлс төр

Б.БАТЦЭЦЭГ: “The Times”-т үйл явдлыг гуйвуулсан, бодит үндэслэлгүй, захиалгат нийтлэл хэвлэгджээ

Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батцэцэг дараах тайлбарыг хийлээ. Сүүлийн өдрүүдэд...

ГадаадМэдээ

Курскийн бүс нутагт Хойд Солонгос 6000 гаруй цэргийн хохирол амсжээ

Британийн тагнуулын мэдээлснээр, Хойд Солонгосын зэвсэгт хүчнийхэн Оросын Курскийн бүс нутагт байлдаж...

МэдээУлс төр

АН-ын бүлэг яам болон сайд нарын тоог 50 хувиар бууруулахыг Ерөнхий сайдаас шаардлаа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ХҮРГҮҮЛЭХ БОДЛОГЫН ШААРДЛАГА УИХ дахь Ардчилсан намын бүлэг...