Эхлэл Гадаад Хойд Солонгос ОХУ-д их бууны 4-6 сая сум нийлүүлжээ
ГадаадМэдээ

Хойд Солонгос ОХУ-д их бууны 4-6 сая сум нийлүүлжээ

Хуваалцах
Хуваалцах

Reuters агентлаг болон Их Британид төвтэй Open Source Centre байгууллагын шинэ тайланд дурдсанаар, Хойд Солонгос Орос улсад ойролцоогоор 4–6 сая их бууны болон миномётын сум нийлүүлсэн байна. Энэхүү зэвсгийн нийлүүлэлт нь сүүлийн 1 жил хагасын турш үргэлжилсэн бөгөөд Украинд хийж буй дайнд ашиглагдсан гэжээ. Тэдний хийсэн судалгаа нь хиймэл дагуулын зургууд, сошиал медиа бичлэгүүд болон бусад эх сурвалжид үндэслэсэн байна.

Тайланд дурдсанаар: 2023 оны есдүгээр сараас 2025 оны гуравдугаар сар хүртэл Оросын далбаатай 4 хөлөг онгоц Хойд Солонгосын Ражин боомт руу нийт 64 удаа очжээ. Эдгээр хөлөг онгоцууд нийт 16,000 орчим чингэлэг зөөсөн ба энэ нь 4–6 сая сумтай тэнцэх хэмжээтэй. Зарим Оросын армийн анги нэгтгэлүүдийн хэрэглэж байсан бүх сум нь тэр өдөр Хойд Солонгосоос ирсэн байсан гэж Оросын цэргийн баримтад дурдсан байна. Цэргийн шинжээчид энэ дэмжлэг нь Оросын талд довтолгооны байр сууриа хадгалах, Украиныг тасралтгүй шахах боломж олгосон гэж дүгнэжээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: NHK

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...