Эхлэл Мэдээ ХОВД ГОЛД ЖИВЖ БАЙСАН ХҮҮГИЙН АМЬ НАСЫГ АВАРСАН О.СҮЛДИЙГ “ШУДАРГА ЖУРАМ” МЕДАЛИАР ШАГНАЛАА
Мэдээ

ХОВД ГОЛД ЖИВЖ БАЙСАН ХҮҮГИЙН АМЬ НАСЫГ АВАРСАН О.СҮЛДИЙГ “ШУДАРГА ЖУРАМ” МЕДАЛИАР ШАГНАЛАА

Хуваалцах
Хуваалцах

Баян-Өлгий аймагт одоогоос дөрвөн жилийн өмнө гэр бүлийнхээ хамтаар аялж явсан XII ангийн хүүг Ховд голд живж байхад нь амийг нь аварсан О.Сүлдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Ховд аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө. Дэслэгч О.Сүлд нь тухайн үед 18 настай байсан бөгөөд өдгөө Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид буудлагын зэвсэг галт хэрэгслийн инженерээр ажиллаж байна. Амийг нь аварсан хүү төгсөх ангийн оюутан, түүнээс хойш нөхөрлөж, гэр бүлийн найзууд болжээ. Хэдийгээр цаг хугацаа өнгөрсөн ч О.Сүлд нь хоёр гэр бүлийг элэг бүтэн үлдээсэн баатарлаг үйлсийг бүтээсэн юм.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...