Эхлэл Мэдээ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ЛУВСАНЖАМЦ “20 МИНУТЫН ХОТ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
МэдээУлс төр

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ЛУВСАНЖАМЦ “20 МИНУТЫН ХОТ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”-ЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Хуваалцах
Хуваалцах

Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын дарга А.Баяр танилцууллаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцуулав.Тэрээр “20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хот суурин газрыг иргэдэд ээлтэй, түгжрэлгүй, утаагүй, хүн төвтэй, нийгмийн үйлчлгээг хүртээмжтэй болгох зорилготой. 20 минутын хот гэдэг шинэ зүйл биш. Анх 1900-аад оны үед АНУ-ын хот төлөвлөгч хотыг нэгжээр төлөвлөх санааг гаргасан байдаг. Нэгж дотроо дэд бүтцийн төлөвлөлтүүдээ багтаасан байдаг. Одоогийн манай 1-р хороолол, 3,4-р хороолол зэрэг нь 20 минутын хотын нэгжийн төлөвлөлтөөр зохион байгуулагдсан гэсэн үг. Гэвч эдийн засгийн тэлэлт, замбараагүй газар олголт, хүн амын өсөлт зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан үзэл баримтлалаа алдсан. Энэ зөвхөн Улаанбаатар хот ч биш, дэлхийн томоохон хотууд ч ийм нөхцөл байдалд хүрээд эргээд нэгжийн төлөвлөлт буюу 20 минутын хотын үзэл баримтлалыг дахин эрчимтэй хэрэгжүүлж эхэлж байна. 20 минутын хот үзэл баримтлалын гол зорилго нь нэгжийн төлөвлөлт хийхдээ боловсролыг нэн тэргүүнд тавьж байгаа. Хүүхдүүд гэрээсээ гараад 20 минутын дотор сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ авах ёстой. Явганаар 2км, дугуйгаар 5 км зайд гэсэн үг. Хоёрт эрүүл мэндийн үйлчилгээ, гуравт цэцэрлэгт хүрээлэн, дөрөвт биеийн тамир, спорт байгууламжийг иргэдэд ойртуулах үндсэн зорилготой. Ингэхдээ иргэдийн санал санаачилгыг сонсож, оролцоог хангаж ажиллана” хэмээн мэдээлэл өглөө.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...