Эхлэл Мэдээ ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРҮҮДИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА
Мэдээ

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРҮҮДИЙГ ЦУРМАНД ОРУУЛЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Онцгой байдлын байгууллагад энэ сарын 13-14-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол, Сэлэнгэ аймгийн Мандал, Дундговь аймгийн Хулд суманд нийт 5 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Дундговь аймгийн Хулд суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол сумдад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хилийн цэргийн алба хаагчид болон орон нутгийн мэргэжлийн ангийнхан ажиллаж байгаа юм.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа тул хүн бүр ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...