Эхлэл Гадаад Японы эмнэлгийн тусламжийн хоёр дахь баг Мьянмарт хүрэлцэн ирлээ
ГадаадМэдээ

Японы эмнэлгийн тусламжийн хоёр дахь баг Мьянмарт хүрэлцэн ирлээ

Хуваалцах
Хуваалцах

Японы гамшгийн аврах хоёр дахь баг өчигдөр Мьянмарын хамгийн том хот болох Янгооны нисэх буудалд газардлаа. Энэхүү 37 хүний бүрэлдэхүүнтэй баг нь Мьянмарт саяхан болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас эмнэлгийн тусламж шаардлагатай байгаа хүмүүст тусламж үзүүлэхээр иржээ. Мьянмарын цэргийн эрх баригчид мэдээлснээр, 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт төв нутгийг дайрсны улмаас 3600 гаруй хүн амь үрэгдэж, 130 гаруй хүн ор сураггүй алга болоод байна. Олон эмнэлэг эвдэрч, эмнэлгийн нөөц хомсдож буй нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа ажээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас үзүүлсэн тооцоогоор 500,000 гаруй хүн шаардлагатай эмнэлгийн тусламж авч чадахгүй байдалд оржээ. Японы анхны эмнэлгийн баг энэ сарын 4-нөөс хойш хоёр дахь том хот Мандалайд түр эмнэлэг байгуулж, шархадсан болон өвчтэй хүмүүст эмчилгээ үзүүлж эхэлсэн юм. Харин шинээр ирсэн хоёр дахь баг ч мөн адил Мандалайн аврах ажиллагаанд нэгдэн оролцохоор төлөвлөж байна.

Багийн ахлагч Икэда Наоя: “Бид аль болох олон хүнд туслахыг зорьж байна” хэмээн мэдэгдлээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: NHK

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...