Эхлэл Гадаад ИХ БРИТАНИ: Худалдааны хэлэлцээрт чанаргүй хүнсний бүтээгдэхүүн орохгүй
ГадаадМэдээ

ИХ БРИТАНИ: Худалдааны хэлэлцээрт чанаргүй хүнсний бүтээгдэхүүн орохгүй

Хуваалцах
Хуваалцах

Их Британи АНУ-тай байгуулах боломжит худалдааны хэлэлцээрт хүнсний аюулгүй байдлын өндөр стандартуудаа хадгалах байр сууриа дахин баталлаа. Бизнесийн сайд Жонатан Рейнольдс мэдэгдэхдээ, Их Британи одоо мөрдөж буй ариун цэвэр, ургамал-эрүүл ахуйн дүрэм журмаасаа ухрахгүй гэдгээ онцолсон байна.

Эдгээр журам нь хлорын уусмалаар угаасан тахианы мах, гормонтой үхрийн мах зэрэг импортыг хориглодог. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа Их Британийн экспортын зарим бүтээгдэхүүнд — жишээ нь автомашин, ган, хөнгөн цагаанд 25%, бусад ихэнх бараанд 10% хүртэл тариф ногдуулсан ч Британи хүнсний стандартын хувьд буулт хийхгүй гэдгээ илэрхийлжээ.

Их Британийн энэ байр суурийг тус улсын хөдөө аж ахуйн салбарын удирдагчид дэмжиж байгаа бөгөөд Үндэсний фермерүүдийн холбооны ерөнхийлөгч Том Брэдшоу хэлэхдээ: “Гадаадаас хуулиар хориотой нөхцөлд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн орж ирснээр дотоодын фермерүүдийн өрсөлдөх чадвар алдагдахыг бид зөвшөөрч чадахгүй” гэжээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Reuters

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадНийгэм

Хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин хавдар дахих эрсдэлийг 42 хувиар бууруулжээ

АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...