Эхлэл Мэдээ Химийн олимпиадын шилдгүүд тодорлоо
Мэдээ

Химийн олимпиадын шилдгүүд тодорлоо

Хуваалцах
Хуваалцах

Улсын химийн XXXIV олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс 9-р ангийн төрөлд 44 сурагч, 12-р ангийн төрөлд 45 сурагч, багшийн ангилалд 42, нийт 131 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Олимпиадын шагналын систем олон улсын жишгийн дагуу:

Сурагчдын төрөлд 8-12% алтан медаль, 18-22% мөнгөн медаль, 28-32% хүрэл медаль,

7-9-р ангийн төрөлд 4 алт, 10 мөнгө, 13 хүрэл,

10-12-р ангийн төрөлд 4 алт, 10 мөнгө, 13 хүрэл медаль,

Багш нарын төрөлд 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль тус тус хүртлээ.

Боловсролын ерөнхий газар, Монгол улсын их сургууль, “Монголын химийн олимпиадын хороо” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын хамтран зохион байгуулж буй улсын химийн олимпиад жил ирэх тусам олон улсын жишигт нийцэх өөрчлөлтүүдийг хийсээр байна. Олимпиадыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Мобинет, химийн зөвлөх багш асан Б.Роломжавын гэр бүл, шавь нар ивээн тэтгэж оролцож байгаа бол цахим технологийн шийдлийг “Mexim consulting” ХХК боловсруулан ажиллалаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...