Эхлэл Мэдээ БНХАУ-ын Хармөрөн мужийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга Жань Аньшүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
МэдээУлс төр

БНХАУ-ын Хармөрөн мужийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга Жань Аньшүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

Хуваалцах
Хуваалцах

Сангийн сайд Б.Жавхлан БНХАУ-ын Хармөрөн мужийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга Жань Аньшүн тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүс нутгийн түвшинд өргөжүүлж, эдийн засаг, аялал жуулчлал, эрчим хүчний салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Сангийн сайд Б.Жавхлан “Азийн IX өвлийн наадам”-ыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, өвлийн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг улам хөгжүүлэх өргөн боломж байгааг онцоллоо. Мөн хоёр тал хөдөө, орон нутгийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах хүрээнд дулааны станцуудыг шинэчлэх, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн талууд хоёр орны аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнесийн шууд харилцааг дэмжих, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...