Эхлэл Мэдээ Бямба гаригт “БЯЦХАН НАЙЗУУДЫН БАЯР” өдөрлөгтэй
Мэдээ

Бямба гаригт “БЯЦХАН НАЙЗУУДЫН БАЯР” өдөрлөгтэй

Хуваалцах
Хуваалцах

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Азтай савар” ТББ-тай хамтран энэ сарын 12-ны өдөр амьтанд хайртай, амьтан тэжээдэг хүн бүрт зориулсан Гэрийн тэжээвэр амьтны эрхийн өдөрлөг Монгол Улсад анх удаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Энэхүү өдөрлөгт панелист хэлэлцүүлэг, сайн сургалттай нохой муурны тэмцээн, хамгийн хамгийн тэжээвэр амьтдыг шалгаруулах ба урлагын тоглолт зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм. Түүнчлэн өөрсдийн хайртай амьтаддаа мэргэшсэн малын эмч, арга зүйч нараас зөвлөгөө авах, гэрийн тэжээмэл амьтны хэрэгсэл, амттан, хоолны үзэсгэлэнгээр зочлох боломжтой.
Гэрийн тэжээвэр амьтны эрхийн өдөрлөг нь амьтдыг хайрлах, тэдний эрхийг хамгаалах, тухайн улсын амьтны хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулдаг билээ. Дэлхий дахинд тэмдэглэгддэг амьтны эрхийг хамгаалах, амьтныг хайрлах, тэднийг хамгаалах нэг өдрийн арга хэмжээнд иргэд олон нийтийг идэвхтэй оролцож, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Болох зүйлс:

  • Амьтдын хоол хэрэгсэл, худалдаа үйлчилгээ
  • Өдөр өнжүүлэх, сургалтын төв
  • Эмнэлгийн үйлчилгээ
  • Сонирхолтой тэмцээн уралдаан
  • ГАНГАН САВАР ТЭМЦЭЭНТЭЙ ТУЛ ГАНГАЛЖ ИРЭЭРЭЙ АМЬТАДАА

Анхаарах зүйлс:

  • Тэжээвэр нохойндоо хошуувч зүүлгэж ирэх
  • Ороо нь орсон эм нохой, халдвартай, өвчтэй болон вакцингүй нохойг авч ирэхийг хориглоно
  • Арга хэмжээний үеэр амьтны эзэд нохой, муурны бохирыг авах уутаа авчрахаа мартуузай
  • Хоолны газруудад нохойтой орж болохгүй.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

МэдээНийгэм

“Цалинтай ээж”-ийн 50.000 төгрөгийг нэмэгдүүлж 500.000 болгох өргөдөлд иргэд гарын үсгээ зурсаар байна

Тайлбар: Одоогийн зах зээл, өгч байгаа мөнгөн тэтгэмжийн харьцаа хамаарал огт нийцдэггүй....

Мэдээ

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал морин жилийн Сарын шинийн мэндийг дэлхий...