Эхлэл Мэдээ ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЧЭЭ
Мэдээ

ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЧЭЭ

Хуваалцах
Хуваалцах

Олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2024.04.05-08-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Улсын Физикийн XXXVI олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 9 дүгээр ангийн төрөлд 50 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 55 сурагч, багшийн төрөлд 49 багш, нийт 154 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдууллаа.

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Монгол улсын их сургууль, Шинжлэх Ухаан технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль Монголын физикийн олимпиадын хороо, өөрийн дотоод нөөц боломжид тулгуурлан дотооддоо үйлдвэрлэн зохион байгуулж улсын физикийн олимпиад жил ирэх тусам олон улсын жишигт нийцэх өөрчлөлтүүдийг хийсээр байна.

Үүнд: Шагналын систем нь сурагчдын төрөлд олон улсын жишгийн дагуу нийт оролцогчдын 24% шагналын эзэд боллоо. Энэ нь нэг үеийн сурагчдын дундах өрсөлдөөнийг ихэсгэх, бүс нутгийн Физикийн шинжлэх ухааны сонирхох өсвөр үеийн хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

ШИМТ Боловсрол ХХК нь физикийн багш нар хичээл, сургалтдаа ашиглах STEM/ШИМТ -ийн 180 загвар бүтээх “Багшийн туслах” багцыг олимпиадад амжилттай оролцсон орон нутгийн 10 багшид гардуулан өгч, нийт 20 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн бэлэглэсэн. Мөн Ш.Төмөрхүү агсны гэр бүл найз нөхөд ивээн тэтгэж оролцлоо.

Цахим технологийн шийдлийг “Mexim consulting” ХХК, Medle Цахим сургууль хамтран боловсруулсан байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...