Эхлэл Мэдээ НҮБ-ЫН МАНДАТЫН ДАГУУ ЭНГИЙН ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Мэдээ

НҮБ-ЫН МАНДАТЫН ДАГУУ ЭНГИЙН ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны I мотобуудлагын рот нь Абьемном суурин дахь “Сүбээдэй” түр ажиллагааны баазад үүрэг гүйцэтгэж байна. Энэ сарын 01-ний өдөр Рувенг засаг захиргааны муж дахь Абьемном болон Маёом аймгийн орон нутгийн иргэдийн хооронд малын хулгайн гэмт хэргээс үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн гарч, цагийн байдал тогтворгүй болж, зэвсэгт мөргөлдөөний улмаас олон арван хүний амь нас үрэгдэж, аюулгүй байдлаа хангах НҮБ-ын энхийг сахиулагчдаар хамгаалуулахаар олон тооны орон нутгийн иргэд “Сүбээдэй” түр ажиллагааны баазад ирж хамгаалалт, орогнол хүсэн баазын гадна цугласан.

Манай энхийг сахиулагчид “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны мандатад заагдсан орон нутгийн энгийн иргэдийг хамгаалах үүрэг, тогтсон ажиллагааны журам, хүч хэрэглэх дүрмийн дагуу иргэдийн эмх замбараагүй байдлыг үүсгүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж, зэвсэгт мөргөлдөөний үед шархадсан орон нутгийн 2 иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, НҮБ-ын ажилчид болон орон нутгийн иргэдийг хамгаалалтад авч, шаардлагатай сэтгэл зүйн болон бусад тусламжийг цаг алдалгүй авч хэрэгжүүлжээ. Мөн орон нутагт ажиллаж байсан НҮБ-ын ажилчдын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учрах эрсдэл үүссэн тул тэднийг “Сүбээдэй” бааз руу татан авч хамгаалалтыг зохион байгуулан ажиллалаа.

Үүссэн цагийн байдлыг үндэслэн мотобуудлагын батальоны захирагч хурандаа Д.Эрдэнэбилэг Юнити секторын удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзаж, үйл явдлын талаар мэдээлэл хүргэн, батальоны штабын даргаар ахлуулсан томилгоот бүрэлдэхүүнийг Абьемном суурин дахь “Сүбээдэй” түр ажиллагааны баазыг хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэлээ. Тус томилгоот бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх газар орон дээр хүрэлцэн ирсэн даруйдаа “Сүбээдэй” баазын энхийг сахиулагчдын хамтаар баазын гадна талд энгийн иргэдийг хамгаалах түр байрыг байгуулан, газар орны инженерийн төхөөрөмжийн ажлыг өөрийн хүчээр гүйцэтгэж, энгийн иргэдийг зэвсэгт халдагаас хамгаалах, энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүллээ. Цаг үеийн тогтворгүй байдлаас үүдэлтэйгээр “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хариуцлагын бүс нь омог хоорондын мөргөлдөөн, иргэдийн зөрчил тэмцэл ихтэй байгаа хэдий ч манай энхийг сахиулагчид эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд тогтвортой байж НҮБ-ын мандатаар заасан үүрэг, улс, эх орон, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас даалгасан захиас даалгавраа алдаа мадаггүй гүйцэтгэсээр байна.

Цэргийн багийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч ахлах дэслэгч Б. ЭРДЭНЭБАТ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...