Эхлэл Мэдээ Өнгөрсөн долоо хоногт гурван улсын 27 иргэнийг албадан гаргажээ
МэдээНийгэм

Өнгөрсөн долоо хоногт гурван улсын 27 иргэнийг албадан гаргажээ

Хуваалцах
Хуваалцах

Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан нэгдсэн хяналт шалгалтын хүрээнд аялал жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан 3 улсын 27 иргэнийг албадан гаргалаа.

Тодруулбал, “Галт суман мөндөр” ХХК, “Флюорит ланд фактори” ХХК, “Дөл түшиг” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудад БНХАУ-ын 25 иргэн, БНСВУ-ын 1 иргэн, БНФУ-ын 1 иргэн жуулчин буюу К2 ангиллын визээр орж ирж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсныг хяналт шалгалтаар илрүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад 1-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон, албадан гаргасан байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах нь Монгол Улсаас албадан гаргах үндэслэл болдог.

Иймд жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой тул зөвхөн зорилгынхоо дагуу аялж амрах, мөн уригч иргэн, хуулийн этгээд нь хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг анхааруулж байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVНийгэм

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учруулсан хохирлыг үнэлэхээр үе шаттай ажиллаж байна

Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх эрдэмтэн, ой судлаач,...

Нийгэм

Баян-Өлгий аймгийн багш нарын монгол хэлний сорилын дундаж гүйцэтгэл 36.3 хувьтай гарчээ

Баян-Өлгий аймгийн төв, сум, багийн боловсролын салбарын 905 багшийг хамруулсан монгол хэлний...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

TVНийгэм

ДҮНЧҮҮР /100 сая/ МААНИЙН БҮТЭЭЛ DAY-1

Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төвөөс зохион байгуулж буй 14 дэх...