Эхлэл Мэдээ Дуучин Алсу ирэх сарын 17-нд Монголд тоглолтоо хийнэ
Мэдээ

Дуучин Алсу ирэх сарын 17-нд Монголд тоглолтоо хийнэ

Хуваалцах
Хуваалцах

Оросын алдарт дуучин, татар гаралтай Алсу Монголд тоглолтоо хийхээр болжээ. Дуучин бүрэн хэмжээний тоглолтоо ирэх сарын 17-нд “АСА АРЕНА”-д зохион байгуулах болсныг “DD Entertainment” зарлалаа.

Алсу Ралифовна Абрамова 1983 оны 6-р сарын 27-нд Татарстаны Бугульма хотод төрсөн. Оросын алдартай дуучин, телевизийн хөтлөгч, жүжигчин юм. Тэрээр Оросын Холбооны Улсын Гавьяат жүжигчин (2018), Татарстаны Ардын жүжигчин (2010), Башкортостаны Ардын жүжигчин (2019) цолтой.

Алсу нь Ралиф Рафилович болон Разия Исхаковна Сафиныхны гэр бүлд төрсөн бөгөөд хоёр ахтай. Түүний эцэг нь Алтайн Бүгд Найрамдах Улсын сенатор, эх нь архитектор мэргэжилтэй.

1999 онд Алсу өөрийн анхны “Алсу” нэртэй цомгоо гаргаж, “Зимний сон” (Өвлийн зүүд) дуугаараа алдартай болсон. 2000 онд тэрээр “Евровидение” дууны тэмцээнд Оросыг төлөөлж, “Solo” дуугаараа хоёрдугаар байр эзэлж байжээ.

Алсу 2006 онд бизнесмен Ян Абрамовтай гэрлэж, тэд гурван хүүхэд төрүүлсэн.

Тэрээр сүүлд 2023 онд “Скучаю вопреки” нэртэй шинэ синглээ гаргажээ.

Монголчууд түүнийг “Зимний сон”, “Иногда”, “Весна”, “Небо”, “Осень” зэрэг олон хит дуугаар нь мэддэг.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: alsou.ru.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...