Эхлэл Мэдээ ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Мэдээ

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Хуваалцах
Хуваалцах

Өнөөдөр Цэргийг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 88 жилийн ойн өдөр тохиож байна.

1937 оны 4 дүгээр сарын 06-ны энэ өдөр Бүх цэргийн жанжны тушаалаар одоогийн Дорнод аймгийн Баянтүмэн дэх 2 дугаар морьт корпуст агаарын дайсныг эсэргүүцэн хамгаалах зенитийн тусгай батарей байгуулагдсан нь замнал түүхийн эхлэл болсон байна.

Түүхт өдрийг угтаж Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнхан Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургууль болон ЗХЖШ-аас зохион байгуулсан төрөл мэргэжлийн цэргийнхний нэгдсэн тактикийн хээрийн сургуульд тус тус амжилттай оролцож, өмнөө тавьсан зорилгоо бүрэн дүүрэн биелүүлээд байна.

Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал зенитчин дайчдад илгээсэн мэндчилгээндээ “Орчин цагийн Зэвсэгт хүчинд цэргийг агаарын довтолгооноос хамгаалах их үйлсэд эрдэм бүтээл, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид, ажилтан албан хаагчид, ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа зенитчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа дайчид Та бүхэндээ Цэргийг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 88 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье! Түүхт баярын энэ өдөр гавьяа зүтгэл, шударга ариун хөдөлмөрийнхөө үнэлгээ болсон одон медалиараа гоёж, сэтгэл зүрх нь догдлон байгаа ахмад дайчдадаа чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлэн, урт насалж, удаан жаргахын ерөөл дэвшүүлье. Зэвсэгт хүчний Цэргийг агаарын довтолгооноос хамгаалах ариун жагсаалд орж, алтан шаргал нар, мөнх хөх тэнгэрийг сахин хамгаалах хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэж яваа эрхэм зенитчдэдээ амжилт хүсч, баяр хүргэе” гэжээ.

Эх сурвалж: ЗХЖШ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

МэдээНийгэм

Жилд 9000 тонн молибден, 12700 тонн зэс олборлох боломжтой “Зуун Мод” уурхай 2031 онд ашиглалтад орно

Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн...