Эхлэл Мэдээ Бурханч ламд зориулсан мөргөл, залбиралтай
Мэдээ

Бурханч ламд зориулсан мөргөл, залбиралтай

Хуваалцах
Хуваалцах

“Бурханч багш дүрст лагшингаа номын агаарт хураасны 1 жилийн ойд зориулсан мөргөл – залбирлын арга хэмжээ” Бурханч багшийн урлах ухааны тааллын шавь нар Аглаг бүтээлийн хийдэд 3000 удаа мөргөж залбирах үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо.

Арга хэмжээ 4-р сарын 9-ний орой 18:00 цагаас эхэлж, 4-р сарын 10-ны 13:00 цагт өндөрлөнө.

Энэхүү буяны үйлд даган баясаж оролцох хүсэлтэй хүмүүс доорх утсаар холбогдоно уу.

Утас: 85150320 П.Анхааханаа

Санамж:Мөргөл 15 цагийн турш тасралтгүй үргэлжлэх тул үе мөчний өвчтэй, зүрх судасны өвчтэй болон бусад ноцтой эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс оролцоход хүндрэлтэй учир гэрээсээ даган баясч маань хөгжөөж буяны энэ үйл ажиллагаанд нэгдэх боломжтой. Мөргөлд оролцсон ба оролцох боломжгүй төрөл садан, сүсэгтэн олон шавь нар 2025.04.29 ны өдөр буюу Билгийн тооллын хаврын адаг сарын шинийн 2-нд багшийн Дайчод хуралд хүрэлцэн ирэх боломжтой.

Жич: Урлахуй ухааны салбар анх үүсч хөгжих үеэс эхлэн олон олон бэрхшээл, сорилтуудыг багш маань урлахуй ухааны шавь нарынхаа хамтаар мөргөл залбирал хийх замаар даван туулсаар ирсэн бөгөөд хамгийн анх 1998 онд 3 хоног тасралтгүй 15,000 тоот мөргөл үйлдэж байсан түүхтэй юм. Аглаг бүтээлийн хийдийн үндэс суурийг тавьсан агуу бүтээлүүд энэ цаг үед төрөн гарч богино хугацаанд асар их зүйлийг бүтээн байгуулж чадсан билээ. Багшийн ачийг санан дурсаж, хойдын буянд шамдаж буй энэ цаг үед хамтдаа нэгэн сэтгэлээр, нэгдмэл зорилготой байхын төлөө энэхүү мөргөл залбиралын арга хэмжээнд оролцохыг урьж байна.

АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...

TVМэдээ

МожоТВ 100.000 дагагчтай боллоо

🎉 МожоТВ 100.000 дагагчтай боллоо! www.mojotv.mn сайтын MOJOTV Mongolia-д итгэж, үргэлж хамт...