Эхлэл Мэдээ Н.АНХБАЯР: Манай улс 2024 онд дунджаас дээгүүр орлоготой улс орны ангилалд орсон
МэдээНийгэм

Н.АНХБАЯР: Манай улс 2024 онд дунджаас дээгүүр орлоготой улс орны ангилалд орсон

Хуваалцах
Хуваалцах

Дундаж орлоготой орнуудын хөгжлийн асуудлаарх НҮБ-ын өндөр түвшний уулзалт энэ сарын 01-ний өдөр Нью-Йорк хотноо болов. Дэлхийн банкны аргачлалаар өдгөө 100 гаруй улс дундаж орлоготойд тооцогдож байгаа бөгөөд эдгээр улсад дэлхийн нийт хүн амын 75 хувь нь амьдарч байна.

Өндөр түвшний уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх явцад дундаж орлоготой орнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэж, олон улсын хамтын ажиллагаанд дотоодын нийт бүтээгдэхүүнээс өөр шинэ арга, аргачлалын үзүүлж болох үр нөлөөний тухай хөндөн ярилцав.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр өндөр түвшний уулзалтад хэлсэн үгэндээ манай улс 2024 онд дунджаас дээгүүр орлоготой улс орны ангилалд орсон талаар мэдээлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы үеэр баталсан “Ирээдүйн төлөөх гэрээ”-нд заасан олон улсын банк санхүүгийн бүтцийн шинэчлэлийг түргэвчлэх, мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх 2024-2034 оны Үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тэдгээр улсын дэд бүтцийн хөгжлийг дэмжиж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөгжлийн түншүүдэд уриалав.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

НийгэмУлс төр

ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН МАРГААН БОЛ 857 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТУХАЙ БИШ, ТӨРД ИТГЭХ ИТГЭЛИЙН ТУХАЙ АСУУДАЛ

Монголчууд өнөөдөр Оюутолгойн ногдол ашгаа бэлнээр авахыг шаардаж байгаа нь хуримтлал, томоохон...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...