Эхлэл Гадаад АНУ “Худалдааны дүйцүүлсэн татвар” ногдуулж эхэллээ
ГадаадМэдээ

АНУ “Худалдааны дүйцүүлсэн татвар” ногдуулж эхэллээ

Хуваалцах
Хуваалцах

Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны тэнцвэргүй байдлыг зохицуулах зорилгоор “харилцан тариф” ногдуулах шийдвэр гаргаснаа зарлалаа. Энэхүү тариф нь АНУ-ын экспортод бусад улсуудаас тавьдаг татвар, худалдааны саадтай дүйцэхүйц хэмжээтэй байх бөгөөд гадаадын бараа бүтээгдэхүүнд шинэ татвар тогтоох замаар шударга худалдааг бий болгох зорилготой юм.

Худалдааны дүйцүүлсэн татвар ногдуулсан орнуудын жагсаалтад манай улс ч (10%-ийн татвар) багтаж байгаа юм.

Үндсэн тариф: АНУ руу импортлогдож буй бүх бараанд 10%-ийн татвар ногдуулна. Улс орнуудад зориулсан тусгай тариф: АНУ-тай худалдааны алдагдал ихтэй орнуудыг чиглэсэн өндөр тарифууд.

Европын Холбоо – 20%

Япон – 24%

Израиль – 17%

Хятад – 34%

Вьетнам, Шри Ланка, Лаос – 48% хүртэл

Гадаадад үйлдвэрлэсэн автомашин – 25% нэмэлт татвар

АНУ-ын засаг захиргаа эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, бусад улсын шударга бус худалдааны бодлогыг тэнцвэржүүлэх зорилготой гэж мэдэгдсэн байна. Тус тарифын шинэчлэл нь АНУ-д үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжиж, урт хугацаандаа хэрэглэгчдийн үнийг тогтвортой байлгахад туслах хүлээлттэй байна.

Гэсэн хэдий ч эдийн засгийн шинжээчид болон олон улсын худалдааны мэргэжилтнүүд энэ бодлого нь инфляцийг нэмэгдүүлэх, АНУ-ын эсрэг худалдааны хариу арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлэх магадлалтай гэж үзэж байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж:New York Post, Wall Street Journal

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадНийгэм

Казахстан улс анхны “ШАРИЛ ЧАНДАРЛАХ ГАЗАР”-аа нээлээ

Казахстан улс анхны “Шарил чандарлах газар”-аа 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд Алматы...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...