Эхлэл Мэдээ Тээврийн цагдаагийн албанд “MD-Video AI” программыг хүлээлгэн өглөө
Мэдээ

Тээврийн цагдаагийн албанд “MD-Video AI” программыг хүлээлгэн өглөө

Хуваалцах
Хуваалцах

Тээврийн цагдаагийн албанд дэлхийн 76 улсын цагдаагийн байгууллагын ашигладаг “MD-Video AI” программыг хүлээлгэн өглөө.

Уг программ мөрдөн шалгах ажиллагаанд болон хэргийн газраас хураан авсан чанарын шаардлага хангахгүй хяналтын камерын бичлэгийг тодруулах, тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царай төрх болон бусад эд зүйлийг таньж олох, гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, нотлох баримтыг бүрдүүлэхэд нэн тустай.

Тодруулбал, ашиглах боломжгүй болсон гар утаснаас хэрэгцээтэй программ болон зураг, бичлэг сэргээдэг давуу талтай. Уг программыг цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа ашигласнаар зам тээврийн ослын гэмт хэргээс гадна бусад гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацаа, шатахуун зардал хэмнэх, алба хаагчдын ажлын ачааллыг хөнгөвчлөхөд өндөр ач холбогдолтой.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2606 ухаалаг камер ажиллаж байна. Эдгээрийг нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв хянаж байгаа. Уг нэгдсэн төв нь гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх AI программ хангамж бүхий ухаалаг камерын системээр бүрэн хангагдсан. Үүн дээр өнөөдрийн хүлээлгэн өгч буй “MD-Video AI” программ хангамж нэмэгдсэнээр илүү нарийвчлалтай мэдээллийг олж авах боломж бүрдэж байна. Ингэснээр техник болон программ хангамжийн хувьд томоохон ахиц дэвшил гарч байна.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

МэдээНийгэм

Оршуулгатай холбоотой нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан...

МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...