Эхлэл Гадаад “Batman”-ий Вал Килмер 65 насандаа таалал төгслөө
ГадаадМэдээ

“Batman”-ий Вал Килмер 65 насандаа таалал төгслөө

Хуваалцах
Хуваалцах

Холливудын алдарт жүжигчин Вал Килмер 65 насандаа уушгины хатгалгаа өвчнөөр таалал төгслөө.

1959 онд Лос Анжелест төрсөн тэрээр театрын тайзнаас жүжигчний карьераа эхлүүлж, 1980-аад онд Холливудад алдаршсан юм.

Тэрээр “Top Gun” (1986) кинонд Том “Iceman” Казанскийн дүрийг бүтээж, алдартай жүжигчин болсон. Мөн “The Doors” (1991) кинонд дуучин Жим Моррисоны дүрд тоглож, жүжиглэх ур чадвараа гайхуулсан. “Batman Forever” (1995) кинонд Бэтменийн дүрийг бүтээснээр супер баатрын ертөнцөд мөнхөрсөн билээ.

Түүний тоглосон бусад алдартай бүтээлүүдээс дурдвал:

“Tombstone” (1993) – Док Холлидей

“Heat” (1995) – Крис Шихерлис

“The Saint” (1997) – Саймон Темплар

2014 онд Вал Килмер хоолойн хорт хавдартай гэж оношлогдож, хүнд эмчилгээний улмаас ярианы чадвараа их хэмжээгээр алдсан юм. Гэвч тэрээр уран бүтээлээсээ холдоогүй бөгөөд 2022 онд “Top Gun: Maverick” кинонд AI технологийг ашиглан өөрийн хоолойг сэргээж, Iceman-ийн дүрдээ эргэн ирсэн юм.

Жүжигчний охин Мерседес Килмер түүний гэр бүлийнхээ дунд, тайван байдлаар хорвоог орхисон тухай мэдээлжээ. Вал Килмер хоёр хүүхдийн аав байсан бөгөөд түүнийг Мерседес, Жак Килмер нар үлдээлээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж:The Guardian, AP News, BBC

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Гадаад

Швейцарын цанын баазад гарсан гал түймрийн шалтгаан бенгалын гал байжээ

Шинэ жилийн баярын үдэшлэгийн үеэр Швейцарын алдарт цанын бааз Кранс-Монтана дахь “Le...

Мэдээ

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур...