Эхлэл Мэдээ Хэвлэл мэдээллийн чиглэлээр хийсэн судалгааны тайланг сонслоо
МэдээУлс төр

Хэвлэл мэдээллийн чиглэлээр хийсэн судалгааны тайланг сонслоо

Хуваалцах
Хуваалцах

Улсын Их Хурлын даргын 91 дүгээр захирамжаар байгуулагдсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн хурал өчигдөр /2025.04.01/ боллоо.

Хурлын эхэнд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс гаргасан хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, эрх зүйн орчинтой холбоотой судалгааг хуульч, зөвлөх П.Эрхэмбаяр танилцуулав. Энэ талаар гишүүд санал солилцож, асуудлын хүрээнд харилцан зөвлөлдлөө.

Ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага бий гэдгийг тодотгов. Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа ардчиллыг бэхжүүлэх суурь асуудалд илүү анхаарч, эрсэдлийг тооцоолох нь чухал гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа хэвлэл мэдээллийн салбар өөрийн гэсэн зохицуулалт байхгүй. Нөхцөл байдлаас шалтгаалаад үүнийг төр хийж байгаа талаарх асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан мэдээлэл авах үйл ажиллагааг илүү нээлттэй болгох нь зүйтэй гэлээ. Түүнчлэн тус ажлын хэсгээс хуулийн үзэл баримтлал дээр илүү төвлөрөн асуудлыг тал талаас нь шинжлэн судалж, дахин хэлэлцэх нь зүйтэй гэж тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахууны нийлүүлэлт, түгээлтийн асуудлаар...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

Улс төр

У.ХҮРЭЛСҮХ: Баялгийн өгөөжийг иргэн бүрт хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: Монголын ард түмний баялаг болох Оюу толгойн...