Эхлэл Мэдээ Өмхий агаараар амьсгалах үед харшил, нүд загатнах, толгой өвдөх, дархлаа, мэдрэлийн систем гэмтэх зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй
МэдээНийгэм

Өмхий агаараар амьсгалах үед харшил, нүд загатнах, толгой өвдөх, дархлаа, мэдрэлийн систем гэмтэх зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй

Хуваалцах
Хуваалцах

Урин дулаан цаг ирж буйтай зэрэгцэн Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр ч “айлчилж” байна.

Цэвэрлэх байгууламжаас гарч буй үнэр нь ихэвчлэн устөрөгчийн сульфид (H₂S), аммиак (NH₃) зэрэг хий агуулдаг. Эдгээр нь өндөр концентрацаар байх үед хортой нөлөө үзүүлж болзошгүй юм байна.

Цэвэрлэх байгууламжийн өихий, таагүй үнэр нь эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөтэй аж:

1. Амьсгалын замын асуудал – Харшил, амьсгалын замын үрэвсэл үүсгэж болзошгүй.

2. Нүд, арьсны цочрол – Зарим хүнд улайх, загатнах, хорсох шинж тэмдэг илэрч болно.

3. Толгой өвдөх, дотор муухайрах – Ялангуяа өндөр концентрацитай үед ийм нөлөө үзүүлдэг.

4. Удаан хугацааны нөлөө – Байнга өртвөл дархлааны тогтолцоонд нөлөөлөх, мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлэх аюултай.

Ийм аюултай агаараар та бид өдөр, шөнөгүй амьсгалж байна. Иргэд, байгууллагууд “өмхий”-нөөс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

Гэр, ажлын байрандаа агаар шүүгч хэрэглэх – HEPA болон нүүрсэн шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч ашиглавал доторх агаарын чанарыг сайжруулна.

Гадуур явахдаа маск зүүх – Ялангуяа N95, N99 зэрэг маск нь хорт хийг шүүхэд үр дүнтэй.

Гэрийн хаалга, цонхыг сайтар хаах – Өмхий үнэр ихтэй үед агаар оруулахгүй байхаар зохицуулах.

Тасалгааны ургамал нэмэх – Дотор ургамлууд буюу тасалгааны ургамал (алое, хлорофитум гэх мэт) агаарыг шүүж, хоргүйжүүлэхэд тустай.

Ч.ДӨЛГӨӨН

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

11 ДҮГЭЭР САРЫН 30-НААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА

Энэ үеэр Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

НийгэмЦАХИМ СОНИН

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын “Шилдэг ярилцлага, нийтлэлүүдийн дээжис” ном хэвлэгдлээ

Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Давхардаваагийн Гансаруул 2009-2023 онд Өдрийн сонинд ажиллахдаа...

НийгэмУлс төр

“Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох” өргөдөлд иргэд саналаа өгч байна

ӨРГӨДӨЛ: ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗАМ ХААЖ, ХӨДӨЛГӨӨНИЙГ СААТУУЛЖ ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ...