Эхлэл Гадаад Трамп Путинд хилэгнэж, Оросын газрын тосонд өндөр тариф тогтооно гэж сүрдүүлэв
ГадаадМэдээ

Трамп Путинд хилэгнэж, Оросын газрын тосонд өндөр тариф тогтооно гэж сүрдүүлэв

Хуваалцах
Хуваалцах

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд ууртай байгаагаа илэрхийлж, Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн нэр хүндийг гутаан доромжилсон хэмээн шүүмжилжээ. Үүний хариуд Трамп Оросын газрын тос худалдаж авдаг улс орнуудад 50 хувийн татвар ногдуулахыг анхааруулсан байна.

NBC News-т өгсөн ярилцлагадаа Трамп “Хэрэв Орос, АНУ хоёр дайныг зогсоох хэлэлцээрт хүрч чадахгүй бол, тэр дундаа хэрэв буруу нь Оросынх гэж үзвэл Оросын газрын тосны худалдаанд хоёрдогч татвар ногдуулах”-аа мэдэгдэв.

АНУ-ын байр суурь өөрчлөгдөв

Энэ мэдэгдэл нь Трампын урьд өмнөх Оростой харилцах бодлоготой харьцуулахад огцом өөрчлөлт гэж ажиглагдаж байна. Европын удирдагчид түүнийг Путинтэй хэтэрхий ойр дотно харилцаж байгаа гэж санаа зовж байсан юм. Гэвч энэ удаагийн мэдэгдэл нь Оросын эсрэг илүү хатуу арга хэмжээ авч болзошгүйг харуулж байна.

Сүүлийн зургаан долоо хоногийн турш Трамп ОХУ-тай хэлэлцээр хийхийг оролдож, Украины талд дарамт үзүүлж байсан бол одоо анх удаа Москвад бодит хориг арга хэмжээ авах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Трамп: “Путин зөв зүйл хийхгүй бол уур минь хурдан гарахгүй”

Трамп Путинд хандан ууртай байгаагаа хэлж, гэхдээ “зөв зүйл хийх юм бол энэ уур амархан арилна” хэмээн мэдэгдэв. Хэрэв Орос галаа зогсоохгүй бол Трампын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт цохилт өгөх магадлалтай байна.

“АНУ-д орж ирж буй бүх газрын тос болон бусад бүтээгдэхүүнд 25%-ийн тариф тогтооно. Харин Оросын газрын тосыг худалдаж авч буй улс орнуудад 50%-ийн хоёрдогч татвар ногдуулах боломжтой” гэж Трамп хэлэв. Хамгийн том худалдан авагчид нь Хятад, Энэтхэг улсууд юм.

Зеленскийн хариу мэдэгдэл

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ талаар “Орос дайн сунжруулах шалтаг хайсаар байна” гэж сошиал хуудсандаа бичжээ. Мөн тэрээр “2014 оноос хойш Путин ижил тактик ашиглаж байгаа бөгөөд энэ нь дэлхий нийтэд аюул учруулж байна” хэмээн анхааруулжээ.

Ираны цөмийн асуудалтай холбоотой анхааруулга

Түүнчлэн Трамп Ирантай цөмийн хэлэлцээр хийхгүй бол “урьд хожид байгаагүй хэмжээний бөмбөгдөлт” хийхээ мэдэгдэв. Хэрэв Иран хэлэлцээрт орохгүй бол АНУ тус улсад нэмэлт хориг арга хэмжээ авах боломжтой гэдгийг онцоллоо. Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан Вашингтоныг итгэл эвдсэн гэж үзэж, АНУ-тай шууд хэлэлцээр хийхээс татгалзаж, зөвхөн зуучлагч орнуудын оролцоотойгоор хэлэлцэх боломжтой гэж хариулсан байна.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: BBC

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ...

Мэдээ

Б.ОРХОНБАЯР: Манай гэр бүл шинэ хүнээ хүлээн аваад удаагүй байгаа

Даян аварга Б.ОРХОНБАЯР: Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний...

Мэдээ

ЖАРГАЛЫН ИЛЧ: Галын тахилгын багц худалдаанд гарлаа

“Галын дөлөнд хүслээ шивнээд, буян ерөөлөө дуудаарай…” ✨ Жаргалын Илч – Галын...

ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...