Эхлэл Гадаад МЬЯНМАР: Амиа алдагсдын тоо 1600-гаас даваад байна
ГадаадМэдээ

МЬЯНМАР: Амиа алдагсдын тоо 1600-гаас даваад байна

Хуваалцах
Хуваалцах

Мьянмар дахь аймшигт газар хөдлөлтөөс үүдэлтэй амь насаа алдагсдын тоо 1600-гаас хол даваад байна. Зарим бүс нутагт амьд үлдсэн хүмүүс гартаа ямар ч багаж хэрэгсэлгүйгээр хайртай хүмүүсээ хайж, шавар, тоосгоор дүүрсэн эвдэрсэн барилгын балгасыг ухаж байгаагаа ярьжээ.

Багаж хэрэгсэл, төхөөрөмжийн хомсдол, харилцаа, сүлжээний доголдол, зам гүүрүүд эвдэрсэн нь амьд гарсан хүмүүсийг хайх ажиллагааг хүндрүүлсээр байна.

Газар хөдлөлт Мьянмарын хоёр дахь том хот болох Мандалайд ихээхэн сүйрэл авчирсан. 12 давхар орон сууцны барилга нурж, 30 цагийн дараа амьд хүн олсон нь аврагчдад ихээхэн урам зориг өгчээ. Гэвч “Улаан загалмай” нийгэмлэг “90 гаруй хүн одоо ч тус барилгын тууринд дарагдсан байж магадгүй” гэж мэдэгдсэн байна.

Ойрхон орон нутгийн нэг хороололд хүүхдийн цэцэрлэгийн барилга нурсан бөгөөд аврагчид 12 хүүхэд болон багшийн цогцос олжээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: BBC, Reuters

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Непал-Төвөдийн хилд уулын нуранги дагасан гэнэтийн үер бууж, 384 хүн сураггүй болжээ

Өнөөдөр Непалын Расува дүүрэг, Хятадын Төвөдийн хил орчимд Бхоте-Коши голд гэнэтийн хүчтэй...

Мэдээ

Хойд цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ

АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДАЛГААНЫ БАГ ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН...

Мэдээ

“Шунхлай”-н П.Батсайхан 6.54 тэрбум төгрөгийн үнэтэй BRABUS BODO Cabriolet автомашины №01 худалдан авалтыг хийжээ

“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан дэлхийд ердөө 77 ширхэг үйлдвэрлэгдэх BRABUS BODO Cabriolet...