Эхлэл Мэдээ БАЯН-ӨЛГИЙ: Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар 5000 километр замыг 99 хоногт багтаан гүйж туулахаар болжээ
МэдээНийгэм

БАЯН-ӨЛГИЙ: Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар 5000 километр замыг 99 хоногт багтаан гүйж туулахаар болжээ

Хуваалцах
Хуваалцах

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин ахлах ахлагч Э.Даваажамц, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч дэд ахлагч Б.Буянхишиг нар нь багийн бүрэлдэхүүний хамт Хэт холын марафон гүйлтийг эх орныхоо дөрвөн зүгт байрлах хилийн соёмбот баганыг Монгол Улсын төв цэгтэй холбосон 5000 километрийг 99 хоногт багтаан гүйхээр төлөвлөжээ.

Батлан хамгаалах салбар Зэвсэгт хүчний үйл ажиллагааг олон нийт хүүхэд залуус иргэдэд сурталчлах цэрэг эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх иргэний цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгын хүрээнд ийнхүү гүйх юм байна. Энэ нь Зэвсэгт хүчний нэр хүнд, амжилтын буухиаг дархлах онцгой ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд:

•​Монгол Улсын баруун захын цэг болох Цаст даваанаас зүүн захын Модот хамар хүртэл 11 аймаг, 40 сумын нутгаар дамжин 3280 км замыг 63 хоногийн дотор гүйж дуусгах:

•​Хойд захын цэг болох Монгол Шарын даваанаас өмнөд захын Орвог гашууны Бор толгой хүртэл 5 аймаг, 23 сумын нутгаар дамжин 1720 км замыг 36 хоногийн дотор гүйж дуусгах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

О.ДҮҮРЭНЖАРГАЛ

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
НийгэмУлс төр

100.237 иргэний санал авсан “Оршуулгын хууль”-тай болох өргөдөл УИХ-ын гурван Байнгын хороонд хуваарилагдлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын иргэн Давхардаваагийн Гансаруулаас нийтийн ашиг сонирхлыг хөндсөн...

TVНийгэм

100.237 иргэний санал авсан “Оршуулгын хууль”-тай болох өргөдөл УИХ-ын гурван Байнгын хороонд хуваарилагдлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт: Монгол Улсын иргэн Давхардаваагийн Гансаруулаас нийтийн ашиг сонирхлыг хөндсөн...

Нийгэм

МИАТ: Санамж бичигт гарын үсэг зурлаа

МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпийн хороо /МҮОХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын...